"Гала" хамтлагийн ахлагч Ану буюу Ч.Уранхолбоо сэргэлэн нь дэндсэн гэмээр бүсгүй. Өнгө өнгөөр солонгорсон хувцасаар залуусын нүдийг гялбуулан гарч ирсэн тэрбээр өдгөө урлагийн тайзаа орхиж, гоо сайхны зөвлөгөө өгч, тураах бүтээгдэхүүн худалдаалдаг бизнесмэн болсон.
Хоёр ч хүүхдийн ээж болсон Ану тун ч завгүй ажиллаж байгаа талаараа цахим хуудсаараа цаг ямагт тайлагнадаг. Тэгвэл түүнийг цаг наргүй хөдөлмөрлөхөд нь тусалж, хоёр охиныг нь халамжилдаг маш сайн "асрагч" байдаг гэнэ. Тэр ч бүү хэл, түүний "хүүхэд асрагч" царайлаг, нуруулаг тун ч үзэсгэлэнтэй бүсгүй байдаг аж.
Мэдээж та бүхэн энэ хэн юм бол оо гэж нэрийг нь мэдэхийг тэсэн ядан хүлээж байгаа байлгүй. Тэгвэл таныг удаан хүлээлгэлгүй нууцыг задлая. Энэ бол дуучин бүсгүйн төрсөн дүү Ч.Номинхолбоо аж. Тэрбээр эгчийгээ ажилтай үед охиныг нь харж, хамгийн том тусыг хүргэдэг гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна