Азийн топ модель Т.Батцэцэг Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсоноос хойш элэг нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, цаг үргэлж олны анхаарлын төвд байх болсон билээ.
Түүний хувьд амрагийн явдал, элдэв хов живэнд тэр бүр өртөөд байдаггүй. Нэр алдар хөөж, гоо үзэсгэлэндээ эрдээгүй, өөлөхийн аргагүй эгэл даруухан, эвдрээгүй зантай нэгэн учраас арга ч үгүй биз ээ.
Тэр ч бүү хэл, тэрбээр бусдын адил од хэмээх нэрний араас хөөцөлдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдаад байдаггүй. Хааяахан ажил хэрэгч ярилцлага өгсөн харагддаг. Тэгвэл мисс бүсгүй "Дарханы 100 эрхэм" арга хэмжээний үеэр дэггүй гэмээр нэгэн мөрөөдлийнхөө талаар ам нээжээ.
Өөрөөр хэлбэл, тэрбээр нууцлаг бермудын гурвалжин дээр очиж үзэхийг хүсдэг гэнэ. Мэдээж энэ бол хэзээ ч биелэхгүй хүсэл гэдгийг мэддэг ч түүнд энэхүү бодол байсхийгээд л төрдөг гэнэ шүү. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна