Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл болсон Оскарыг монголчууд хараахан авч амжаагүй байгаа билээ. Гэвч тэд мөрөөдсөөр л байгаа. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ.
Тэгвэл нэгэн залуу жүжигчин анхны Оскарын шагналыг эх орондоо авч ирнэ хэмээн ам гарлаа. Тэрбээр бүр хэдэн оны, хэдэн сард Оскарын шагнал гардахаа хүртэл төлөвлөчихсөн байгаа гэсэн шүү.
Тодруулбал, тэрбээр 2019 оны зургадугаар сарын нэгэн гэхэд Оскарын шагнал гардчихсан байх болно хэмээн мөрөөддөг гэнэ лээ. Ийнхүү далдхан хүслээ үзэгчидтэйгээ харамгүй хуваалцсан залуу бол "Эмоци" продакшны жүжигчин Г.Эзэнмөнх байсан юм. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Бас санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ ч гэдэг. Амжилт хүсье.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна