Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь жүжигчид, найруулагчдын чадвар өссөн төдийгүй шилдэг зураг авалт, дуу дүрсний үсрэнгүй хөгжилтэй шууд холбоотой. Сүүлд гарч буй кинонууд зохиол, оролцон тоглосон жүжигчдээс гадна дуу дүрсний чанараараа өрсөлдөх болсон. Аливаа кино болон бусад уран бүтээлд гол үүргийг гүйцэтгэдэг ч тэр бүр олонд ил харагддаггүй олон арван уран бүтээлчид бий. Тэгвэл үзэгчдийг ихээр байлдан дагуулсан тэр олон киног өөрийн уран чадвараар дүрсжүүлж, үзэгч таны мэлмийг баясгадаг хүн бол зураглаач юм.
Харин бид "F-studio"-ийн захирал, зураглаач Ц.Амартүвшин гэх авъяаслаг залууг онцлон та бүхэнд танилцуулж байна. Тэрээр сүүлийн үед гарч үзэгч олноос сайн үнэлгээтэй олон киноны зураг авалтыг хийжээ. Хамгийн анх "Аз жаргалын шок" хэмээх инээдмийн УСК-ны зураг авалтаар эхэлж "Миний ах атаман", "247 градус", "Хар сувдны нууц", "Single Ladies-2" хамгийн сүүлд "Том Толгойтын Романс" инээдмийн УСК гэсэн кинонуудыг дүрсжүүлжээ. Дүрс амилуулах авъяастайн дээр чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж "Маш нууц" УСК-нд туслах дүр бүтээсэн юм. Түүнийг уран бүтээлч, хөдөлмөрч залуу хэмээн хамт олон найз нөхөд нь тодорхойлдог төдийгүй амь нэгтэй ахан дүүсийн "BrotherHood" нэгдлийн гишүүн гэнэ лээ. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох "Том Толгойтын Романс" УСК өдөр бүр бүх кино театруудаар болон хөдөө орон нудгуудаар гарч байгаа ба үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа юм. Дүрс амилуулж, дүр бүтээх авъяастан Ц.Амартүвшинд цаашдийн уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна