Со гавьяат загварын шоуг тольдов

Admin
21 цаг 4 минутын өмнө

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам саяхан загварын шоунд тухалж байхтай таарав. Со гавьяат гэргийн хамт өнгөрсөн баасан гарагт болсон “Торго” шоунд зочилсон юм.

Урлагийнхан дундаа хамгийн их үндэсний дээлээр гангардаг тэрээр дизайнер Болдын бүтээлийг ийнхүү загварын тайзнаас тольдлоо. Тэрээр чамгүй олон үндэсний дээлтэй бөгөөд аливаа арга хэмжээнд дэгжин гэхээсээ илүүтэй уламжлалт загварын дээлээр гоёдог юм.