Өнгөрсөн бямба гарагт “Крокус Эвэнт Холл”-д энэ өвлийн загварын шоуны тэсрэлтийг "Snow 2016" шоу хийлээ. Учир нь гадаа хүйтний эрч чангаран байгаа энэ цаг мөчид тэд танхимд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн шинэ шинэлэг шоуг ирсэн зочиддоо толилуулсан юм.
"Дархан Минж” компани олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулан дизайнер Ариунаа Сүритэй хамтран ийнхүү шинэхэн коллекцио “Snow 2016" шоунд дэлгэлээ.
“Fashion Channel Mongolia”-тэй хамтран зохион байгуулсан энэхүү шоу тайз, гэрэлтүүлэг, өгүүлэмжээрээ энэ төрлийн бусад шоунаас эрс ялгарч байсныг онцлох хэрэгтэй болов уу.
Шоу эхлэхэд тайзнаа балетчин бүсгүй мөнгөлөг өнгөөр гялтганах моддын дунд цасаар хучигдсан ойн төгөлд жаварт жиндэн халуун дулааныг үгүйлэн бүжихэд тэнд байсан хэн хүнгүй хүйтэн жавар үлээх шиг л болсон юм. Харин тайзнаа загварын нүүр царай болсон шилдэг топ моделиуд цасан цагаан өнгөтэй нэхийгээр гоён алхсан нь сэтгэл дулаацуулсан юм.
Загварын шоуг нээн Норвегийн загвар өмсөгч Enok Groven алхсан нь олны харааг булаан байлаа. Учир нь тэр бүр гадны загвар өмсөгч монголын тайзнаа алхаад байдаггүй учраас энэ үдшийн зочин загвар өмсөгчид өөрийн өнгө төрхөөрөө шоуг чимж өгсөн юм. Шоунд Монголын загвар өмсөгчдөөс гадна Германы загвар өмсөгч Rebecca Kunikowski нэхийгээр урласан чамин хувцаснуудыг гайхалтайгаар амилуулсан.
Мөн коллекци бүр өөр өөрийн гэсэн өнгөөр ялгарч Люмино, загварын сайхан залуусын “V.R” хамтлаг ая дуугаар өргөсөн бол Нисванис-ын Амгаа дуурийн алтан гургалдай Ө.Уянгатай хамтран дуулж моделиуд алхсан нь гэнэтийн бэлэг байлаа. Түүнчлэн сүүлийн үед тэр бүр тайзнаа гараад байгаагүй альтернатив дуучин Отгоо Ариунаа Сүригийн загвараар гоён дуулж, уран нугарч бүсгүйчүүд гайхалтай хослон нугарч, бүжигчин залуус тайз эзэгнэсэн гээд олон гэнэтийн бэлгээр дүүрэн шоу болсон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна