ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд Франц улсад үүсээд байгаа нөхцөл байдал болон тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрээр “Франц улс өнгөрсөн шөнө гарсан цуврал халдлагын улмаас үндэсний хэмжээнд онц байдал зарлан хилээ хаагаад байна. Бид тус улсад суугаа ЭСЯ-тайгаа хамтран тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ сэрэмжүүлэг хүргүүлж байгаа.
Францад Монгол Улсын 4500 иргэн, Парис хотод 2000 орчим Монгол иргэн байна гэсэн албан бус мэдээ байна. Халдлага болсон 10, 11 дүгээр дүүрэгт монголын цөөнгүй иргэд оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Манай албаныхан тухайн бүсэд оршин суудаг монголчуудтайгаа утсаар холбогдон нөхцөл байдлыг тодруулсан. Одоогоор халдлагат өртсөн тухай мэдээлэл байхгүй байна” гэв.
Энэхүү зэвсэгт халдлагатай холбогдуулж Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад буй монгол иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал "Баасан гаригийг орон Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парим хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил нартаа сэрэмжтэй байхыг анхааруулж, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна" гэжээ.
Нэн шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963705, 0758737768, 0651426149, 0783937554, 0146952812.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна