-Парист дараалсан зургаан халдлага гарч 153 хүн амиа алдлаа-


Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 14-нд Парист цуврал халдлага гарч, хамгийн багадаа 153 хүн амь насаа алдаад байна. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас олон зуун энгийн иргэд амь эрсдлээ. Террорист халдлагын улмаас Франц улсад үндэсний онц байдал зарлаж, хилээ хаасан тухай “BBC” агентлаг мэдээлж байна.

-Хамгийн том халдлага Батаклан концертын танхимд болжээ-

 

Уг цуврал халдлагууд хүн ихээр цугласан газруудад хэдхэн минутын зайтай гарсан байна. Тухайлбал Парисын 11-р дүүрэгт байрлах “Батаклан” концертын танхимд амиа золиослогч 4 этгээд иргэдийг барьцаалан 10 гаруй иргэнийг буудан хороожээ. Уг барилгыг цагдаа нар бүслэн нэг амиа золиослогчийг хөнөөсөн байна. Гэрчүүдийн хэлснээр уг концертын танхимд хүнд металл рок хамтлагийн тоглолт болж байсан учраас тэдгээр гурван буутай 3 этгээдийн буун дууг хөгжмийн хэмнэлээс ялган ойлгоход хэцүү байсан хэмээн зарим гэрчүүд ярьсан байна. Мөн тэдгээр буутай алан хядагчид гэнэт дайран орж, иргэдийг нэг нэгээр буудан хороож эхэлсэн нь яг л цаазын ял гүйцэтгэж байгаа мэт байсан гэж гэрчүүд хэлжээ.  Тухайн үед уг танхимд гурван удаа тэсрэх бөмбөг дэлбэрэх дуу чимээ гарсан талаар гэрчүүд мөн ярьсан байна. Зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдэхдээ “Аллах Абрам” хэмээн чангаар хашхирч байсан гэнэ. Халдлага үйлдсэн гурван этгээд зэвсгээс гадна өөрсдөө биедээ тэсрэх бөмбөг зүүсэн байсан бөгөөд халдлагын үеэр гурван амиа золиослогч өөрсдийгөө ийнхүү тус танхимд дэлбэлсэн байна.

 

 

-Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой бус байна-

 

Аллагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө үүрсэн гэх мэдээлэл байна. Учир нь уг халдлагад холбоотой нэг иргэнийг баривчилсан бөгөөд тэрбээр өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн хүн гэж хэлжээ. Хэвлэлийн мэдээгээр алуурчны нэр нь Жихади Жон буюу Мохаммед Эмвази гэнэ. Парис хотын цагдаагийн газрын дарга дөнгөж сая мэдээлэл хийн “Бид халдлага үйлдсэн бүх террористуудыг устгасан” хэмээн мэдээллээ. Яг одоогоор энэ халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой бус байна. Аль нэгэн террорист бүлэглэл халдлага үйлдсэн гэж мэдэгдээгүй гэнэ. Парис хотод гарсан цуврал халдлагын улмаас цэрэг, цагдаагийн байгууллагын хүч нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа аж. Исламын улс бүлэглэл ийм халдлага хийж болзошгүй талаар цахим хуудсаар тарааж байсан гэх мэдээлэл байна. Тэд аль болох олон хүнийг нэг дор хөнөөхийг тулд тэсрэх бөмбөг, автомат буугаар өөрсдийгөө цэнэглэжээ. Хамгийн сүүлд албаныхны хийсэн мэдэгдлээр энэхүү цуврал аллагатай холбоотой 8 хүнийг илрүүлсэн бөгөөд тэдний зарим нь амиа золиослон зүүж явсан тэсрэх бөмбгөө дэлбэлсэн бол зарим нь цагдаагийнхан барьцаалагчдыг суллах үеэр амиа алдсан гэнэ. Хэдийгээр халдлага үйлдсэн этгээдүүдийг бүгдийг нь устгасан буюу тэд амиа золослосон ч энэхүү халдлагын талаар мэдэж байгаа этгээдүүдийг олж илрүүлэх шаардлагатай хэмээн албаныхан мэдээллээ. 

 

-Цуврал дэлбэрэлт болсон нөхөрсөг тоглолт дээр Ерөнхийлөгч Франсуа Олланд байжээ-

 

 

Парисийн дагуул хот Сен-Дени дахь Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт гарлаа. Мөн Стад де Франс гэх дагуул хот дахь хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд гурван дэлбэрэлт болжээ. Цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан аж. Энэ спортын тоглолт Парист бүхний анхааралд байсан бөгөөд тоглолт дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус түүний Герман коллег Франк-Вальтер Штайнмайер нар байжээ. Тэднийг нэн яаралтай аюулгүй газар руу нүүлгэсэн байна. Энэ үеэр олон хүн шархаджээ. Энэхүү тоглолтын үеэр маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож байгаа бичлэгийг "CNN" телевиз үзүүллээ. 

 

 

-Барак Обама мэдэгдэл хийлээ-

 

АНУ-Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ халдлага бол Парис, Францын ард түмэнд халдсан зүгээр нэг хэрэг биш. Энэ довтолгоон бол бүх хүн төрөлхтний эсрэг хийгдсэн халдлага. Энэ халдлага зөвхөн Парис хот руу чиглэсэн халдлага биш Францын ард түмэн рүү чиглэсэн халдлага байна. Манай улсын ард түмэн Францын ард түмэнд туслахыг хүсч байна” гэжээ. Барак Обамагийн мэдэгдэл Цагаан ордны вэб сайтад тавигджээ.

 

Энэ үеэр мөн Канадын Ерөнхий сайд мэдэгдэл хийн эмэгнэл илэрхийлэн хэзээд туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  

 

-Франц улс хилээ хаан бүх нислэгүүдээ цуцалжээ-

 

Франц орон даяар онц байдал зарлан хилээ хаасан байна. Тиймээс одоогоор Францыг зорих болон Францаас гадагш нисэх байсан бүх нислэгүүд түр хугацаагаар цуцлагдаад байгаа аж. Мөн хилийн хамгаалалтыг чангатган цэрэг, цагдаагийн хүчийг чангатгасан байна.

Яг одоо Францад шөнийн 05:00 цаг болж байгаа. Маргааш өглөө цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн байдлыг чангатгана хэмээн албаныхан мэдээлсэн байна. Франц даяар онцгой байдал зарлагдаж, 1500 гаруй цэрэг, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа аж.

 

 

Одоогоор шөнө болж байгаа учраас аймшигт хэргийн хохирогчдыг хэн байсныг тогтооход хэцүү байгаа аж. Тиймээс маргааш өглөөнөөс эхлэн хохирогчдыг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдах юм.