Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп хэмээгддэг “Дэлхийн мисс 2015” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх “Miss World Mongolia 2015” үндэсний ялагчийг тодруулах тэмцээний ялагчаар Мисс Н.Ану тодорсон.
Тэрээр дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх их аянд хэдийнэ гарсан билээ. Дэлхийн миссийн тэмцээнд сошиал орчин буюу интернэт санал асуулга маш чухал байдаг.
Тэгвэл уг интернэт санал асуулга энэ сарын 20-нд дуусна. Энэ жилийн дэлхийн миссийн шалгаруулалт шинэчлэгдсэн бөгөөд оролцогчид аль болох сонирхолтой олон пост, зураг, видео хийж ард түмнээ байлдан дагуулж, түүний нөлөөллөөр дүгнэх юм байна.
Энэ талаар оролцогч Н.Ану “Олон нийтийн сүлжээ энэ жилээс үнэлгээнд нөлөөлдөг болсон нь миний хувьд боломж гэж олж харсан. Учир нь монголчууд олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй, бусад улс оронтой харьцуулахад хэрэглэгчдийн тоогоор их байдгийг бид мэдэх билээ. Бид хүчтэй гэдгээ энэ мөчид л харуулж чадна ” хэмээжээ.
Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа бахархалтайгаар дуурсгах эрхэм зорилготой үзэсгэлэнт бүсгүйгээ идэвхтэй дэмжээд өгье.
Ингэхдээ энэхүү https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/?fref=ts фэйсбүүк хуудсыг идэвхтэй дэмжин өөрт таалагдсан видео, зураг, постуудыг лайк, шайр хийж, коммэнт үлдээхэд л хангалттай.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна