“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдав. Тодруулбал, тус компанийн ажилчид өнөөдөр 12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудынхаа эсрэг мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус хэрэг гарсан бөгөөд ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдэгдэл хийснийхээ дараа өөр рүүгээ гэнэт шүдэнз зурсан юм. Гал яах ийхийн зуургүй асч, газар авсан ч хамт мэдээлэл хийсэн хүмүүс ус цацаж, хувцсаараа цохиж унтраалаа.
Үндэсний мэдээллийн төв нь битүү унтаанд хучигдсан юм. С.Эрдэнийг ийнхүү өөрийгөө шатаасны дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн байр руу явсан бөгөөд дөнгөж сая түүнийг 103-ын эмч нар эмнэлэг рүү авч явлаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна