Барбадоссын дуучин Рианна өөрийн уянгалаг дуунуудаас гадна дахин давтагдашгүй донж, хэв маягаараа алдартай нэгэн билээ. Тэгвэл өдгөө тэрбээр өөрийн болоод загвар, хэв маяг, гоо сайхны бусад мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцахаар шийджээ. Тэрээр эртний түнш Бенуа Демуитэй хамт Лос Анжелес хотноо “Fr8me” гэдэг агентлагийг нээжээ.
Тус агентлагийн ажилтнууд үс засалт, нүүр будалт зэргийг хийхээс гадна Улаан хивсний ёслол, дээдсийн үйл ажиллагаанд зориулагдсан хэв маягийг зохион бүтээх гэнэ. Рианна энэ ажилдаа тун дуртай бөгөөд тус агентлагийг нээх нь түүний эртний мөрөөдөл байжээ. Ажилтнаар нь түүний хувийн хэв маяг бүтээгч, донж оруулагчид болох Мила Моралес, Жэйсон Болден, Марсия Хэмильтон, Патрисия Моралес нар ажиллах аж.
Рианна “Гадаад үзэмж тухайн хүн бүрт маш чухал ач холбогдолтой зүйл. Ялангуяа алдартнуудын хувьд. Манай ажилтнууд тун чадварлаг. Энд мэргэжлийн хэв маяг бүтээгчид, донж оруулагчид ажиллана. Би аливаа ажилд шилдгүүдийг нь олж ажиллуулах авьяастай хүн дээ” хэмээн ярьжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна