"Ану хатан" киноны Хиргис хатан Дарабалжид тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмид өчигдөр Улсын драмын эрдмийн театрын шинэ улирлын тоглолтын нээлтийн ёслолын үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр энэхүү шагналаа БСШУ-ны сайд Л.Гөнтөмөрөөс гардан авсан юм.
Монгол бахархлын өдрөөр, ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн УДЭТ-хаа алтан тайзан дээр ийнхүү хүндтэй шагнал гардсан тэрээр халуун залуу насаа зориулсан Хүүхэд залуучуудын театр болон тайз дэлгэцийн бүтээлд хамтран ажилласан нийт уран бүтээлчдэдээ талархсан сэтгэлээ дамжуулсан юм.
Жүжигчин А.Цэгмид хэсэг хугацаанд уран бүтээлээсээ түр завсарлан гадаадад ажиллаж, амьдарч байсан бөгөөд "Ану хатан" киноны шалгаруулалтанд оролцохоор Хөх хотоос ирж Дарабалжи хатанд тоглосноор урлагийн амьдралдаа эргэн орсон юм.
Тэрээр олон шинэ уран бүтээлд дүр бүтээж, энэ жилийн кино урлагийн шилдгийг шалгаруулдаг "Академиа авардс" наадмын шилдэг туслах дүрийн цом гардаж, "Марко Поло" кинонд тоглоод ирсэн гээд уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаа билээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна