Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл” наадам товоо зарлалаа. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын арга хэмжээ энэ сарын 26-30-ны хооронд “Гоёл-2016” наадмын үйл ажиллагаа үргэлжлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг уламжлалтай болсон билээ. Энэ удаагийн Гоёл-2016” наадмын “Загварын долоо хоног” энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д болохоор товоо зарлалаа. Хувцас загварын наадам “Гоёл-2016” энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд болж шилдгүүдээ тодруулах нь ээ.
Монголын Дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацуудад бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын шилдэг моделиуд нэгэн тайзнаа тэдгээр гайхалтай загваруудыг амилуулах нь ээ.
Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодрох юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна