Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд эх орноо төлөөлөн Бат-Очирын намуун оролцож байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар хагас финальд шалгарч үлдээд байгаа ба шилдэг 16 охиноос 12-т өөрийн гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа шалгаран үлдээд байгаа юм. Хагас финальд Казакстан, Буриад, Узбекистан, Киргизстан, Солонгос, Халимаг, Хакасияа, Монгол зэрэг орны охид оролцож байна.
Тэмцээний эцсийн шалгаруулалт буюу финалын шат 12 сард болох юм. Иймд дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа Монгол охиноо дэмжицгээе. Оролцогч Б.Намууны товч танилцуулга:
- Овог нэр: Бат-Очирын НАМУУН
- Төрсөн он сар: 1996.02.22
- Төрсөн газар: Улаанбаатар
- Сургууль: Московский Государственный Университет Пищевых Производств, 3-р курс
- Авъяас: Морин хуур тоглох, хөөмийлөх, бүжиглэх Та бүхэн энэ хаягаар орон саналаа өгөх боломжтой http://vk.com/id223651035
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна