Урлаг, спортод хамгийн ойр эрхэм


“ТВ Коктейль”-ын авьяаслаг жүжигчин, найруулагч Д.Энхбаярыг үзэгчид урлаг спорттой ойр эрхэм хэмээн нэрийддэг. Учир нь тэрээр жүжиглэхээс гадна олон авьяастай. Хамтлагийнхаа бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Мөнгөний гахай” кино зохиолыг бичиж өөрөө найруулсан. Мөн хөл бөмбөгийн улаан фанат тэрээр хөл бөмбөгийн олон тэмцээнийг шууд тайлбарлан хүргэсэн юм.  Одоогоор тэрээр “Боловсрол” сувгаар “50 саяын уналт” танин мэдэхүйн нэвтрүүлэгийн хөтлөгч хийх үзэгчидтэйгээ уулзаж байгаа.

 

Тэрээр энэ удаад манай гэрэл зурагчны дуранд мэргэжил нэгт нөхдөө дэмжин киноны нээлтэд уригдан оролцож байхдаа ийнхүү таарчээ.