“Х-Түц” продакшны жүжигчин А.Туяаг үзэгчид андахгүй сайн танина. Харин тэрбээр хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон.
Түүнийг “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин”, "Single Ladies" зэрэг кинонд тоглосон гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Саяхан нээлтээ хийсэн "Single Ladies"-2 кино нь үзэгчдийг байлдан дагуулж байгаа гэсэн.
Түүний хошин урлагийн хамтлагаасаа яагаад гарсныг олон хүмүүс асуудаг аж. Тэгвэл энэ асуултад "Хувийн уран бүтээлд түлхүү анхааръя гэж бодоод л ах, эгч нартайгаа зөвлөлдөөд, гарах шийдвэрт хүрсэн. Түүнээс биш элдэв асуудал үүсээд гарсан юм биш. Одоо чөлөөт уран бүтээлч болсон" хэмээн хариулт өгөв.
Мөн сүүлийн үед шар хэвлэлд Би “Х ТҮЦ” продакшнаас сураагүй зүйлээ Г.Ундармаа эгчээс сурч байна” гэх бор шувуу эрчтэй ниссэн билээ. Энэ тухай "Ёстой тийм юм яриагүй. Жүжигчин хүн цаг ямагт суралцах ёстой. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ ихийг сурдаг. Өдий зэрэгтэй, жүжигчин гэж дуудуулж яваа минь “Х ТҮЦ” продакшнтай салшгүй холбоотой" гэж албан ёсны тайлбарыг хийлээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна