Дэлхийн кино урлагийн хамгийн алдартай хос салахад ганц хуруу дутуу үлдсэн тухай Америкийн хэвлэл, цахим ертөнцөд ид шуугиж байна. Анжелина Жоли нөхрөө өөр эмэгтэйд татагдсан гэдгийг баримттай олж мэдсэн агаад энэ удаагийн урвалт тэдний гэр бүлийг сүйрүүлж мэдэхээр аюултай аж. “In touсh” сайтын мэдээлснээр Бред эхнэрийнхээ байнгийн эрүүл мэндийн асуудал, үүнээс үүдсэн олон аашийг нь цаашдаа тэсвэрлэж чадахаа нэгэнт больжээ.
Нөхрийнхөө илт залхсан, хүйтэн хөндий харьцаанд уурссан Жоли чаддагаараа хардаж эхэлсэн нь Бредийн тэвчээрийг бүрэн барсан гэнэ. Өмнө нь тэрээр бие муутай эхнэрээ ойлгож хаврын тэнгэр шиг аашийг нь тэвчин өнгөрүүлдэг, муудалцах хэрэлдэх ямар нэгэн шалтаг гаргахгүй гэж хичээдэг байсан бол одоо шал эсрэгээр нь хийх болжээ.
Жоли нөхрөө “Lost City of Z” кинонд хамтран тоглож байгаа үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Сиенна Миллертай хардан зовоож байна. “In touсh” сайтын бичсэнээр Бред түүнийг урьд нь эхнэрээ яаж хардаг байсан шигээ харж бас татагдаж байгаа аж. Нөхөр нэг л хүүхнийг байнга яриад өдөөд байгаад нь Жоли бүр хагартлаа уурлаж байгаа гэнэ. Тэрээр сүүлдээ тэсэхээ болин Брэдийг киноны зураг авалтаас гарахыг шаардахад нөхөр нь хаалга тас саваад киноны ажилдаа гарчээ. Түүнээс гадна Сиенна нь энэ зун дөрвөн настай охиныхоо эцгээс албан ёсоор салж ганц бие эмэгтэй болсон тул Жоли улам ч сандран бачимдаж байгааг алдарт хосын найз нарын хүрээнийхэн ам алдсан гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна