“Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг драмуудаар нь та бидний сайн мэдэх Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Вугийн талаар уншигч та бүхэндээ танилцуулж байна.Тэрбээр Өмнөд Солонгосын Пажу хотод 1975 оны зургадугаар сарын 11-нд мэндэлсэн бөгөөд анх 1994 онд МВС телевизийн шалгаруулалтад оролцож, жүжигчний гараагаа эхэлсэн байна. Ингээд 1996 онд “Анхны хайр” олон ангит кинонд тоглосон нь түүний алдар хүндийн эхлэл байсан гэж болно. Төд удалгүй тэрбээр “Өвлийн хайрын дуу” драмд тоглож Солонгост төдийгүй Япон болон төв Азийн улс орнуудад алдаршсан юм.
20 орчим жил кино урлагт хүчээ сорьсон энэ бүсгүй нийтдээ 23 олон ангит драм, 11 бүрэн хэмжээний уран сайхны кино, таван видео клипэнд дүрээ мөнхөлсөн байна. Чой Жи Ву жүжигчнийг солонгосчуудаас илүү Япончууд их шүтэн биширдэг аж. Тиймээс ч Японы гоо сайхны бараа үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнээ түүгээр сурталчлуулахыг ихэд хүсдэг байна. Тиймдээ ч тэр Японд айлчлах үеэрээ Японы Ерөнхий сайд асан Койзумитэй ганцаарчлан уулзаж Солонгостоо нэлээд хэл аманд өртөж байжээ.
Жижигхэн нүүртэй турьхан бүсгүйг сайхан хүүхэн гэж үздэг солонгосчууд 1 метр 74 см өндөртэй, 49-хөн кг жинтэй Чой Жи Вуг хэт өндөр гэлцдэг аж. Тэрбээр аеробик бүжгээр хичээллэдэг бөгөөд 39 нас хүртлээ хүнтэй суугаагүй нь түүний муухай ааштай холбоотой гэнэ. Алдарт жүжигчин бүсгүй асрамжийн газарт очихоороо хүүхдүүдэд яг л ээж шиг нь байж чаддаг хэрнээ эрчүүдтэй харилцахаараа муухай аашилж эхэлдэг аж. Тодруулбал хоёр ч кинонд хамтран тоглосон Бэй Юн Жун түүнтэй хайрын романс үүсгэсэн ч түүний муухай аашнаас болоод бүтэлгүйтэж байжээ. Жүжигчин Lee Jin Wooк түүнтэй хамгийн удаан хугацаанд буюу гурван жил үерхсэн байна.
Жи Ву жилдээ 3-4 удаа гоо сайхны мэс засал хийлгэдэг аж. Харин 2009 онд Солонгосын хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорч байжээ. Мөн Сөүлд 3-4 сая доллароор үнэлэгдэх хоёр давхар хаусанд оршин суудаг байна. Гэхдээ тэрбээр одоогоор Япон улсад суурьшин амьдарч байгаа бөгөөд хамгийн сүүлд “Сэжигтэй гэрийн үйлчлэгч” олон ангит кинонд тоглосон байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна