Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд түрүүлсэн билээ. Дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах зэрэглэлийнх бөгөөд уралдаанд оролцуулахын тулд өндөр шаардлага тавьдаг байна. Тус хурдан хүлэг цэвэр цусны англи адуу ба өдгөө таван настай аж. Уг хурдан хүлгийн гаргасан амжилт нь уралдаанд түрүүлээд зогсохгүй Ази тивээс авч буй анхны түрүү гэдгээрээ онцлог юм.
Дөрвөн жилийн өмнө энэхүү хүлгийг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Алдарч уяач Э.Ганбат нар keeneland дуудлага худалдаанаас Д.Ганбаатарт авч өгч байжээ. Д.Ганбаатар “Монголчууд морьтой харьцахдаа, морь уяхдаа ямар их авъяастай юм бэ гэдгийг дэлхийд харуулах үүд хаалгыг нээсэндээ бид баяртай байгаа. Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд өгнө” гэжээ.
Цахим ертөнцөд мэдээлсэнээр бол "Говь-Алтай аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатар дэлхийн аваргад түрүүлсэн мориныхоо шагналаас асрамжийн газрын 100 хүүхдэд 100 сая төгрөгөөр хадгаламж нээлээ" хэмээжээ.
Морьтон МОНГОЛ Уяачдын хийморь бат оршиг.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна