Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар хорих ангид ял эдэлж буй 1700 ялтан суллагдаж гэртээ харих бол 1300 орчим хоригдлын ялыг хөнгөлж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдлаа. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонссон юм.
Мөн Баасан гарагаас өмнө хуулийн хэрэгжилтийг хангаж, хоригдлуудыг суллах тул хөдөө, орон нутагт хүмүүжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн маргааш гэрт нь хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна