Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан шоу тоглолтуудыг хийдэг “Mongolian Fashion Channel” энэ өвлийн ээлжит шоу тэсрэлтээ “Snow-2016” нэртэйгээр энэ сарын 14-нд “Crocus Event Hall”-д хийхээр товоо зарласан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө “Snow-2016” загварын шоунд оролцох гадны хоёр загвар өмсөгч болох модель Rebecca болон Италийн загвар өмсөгч Enok Groven нар Монголд ирлээ.
“Snow-2016” шоунд загвар зохион бүтээгч Ариунаа Сүри брэнд болон “Дархан Минж” ХХК-ийн хамтын бүтээлээ дэлгэх юм. Тэд энэ сарын 14-нд “Crocus Event Hall”-д өргөн цар хүрээг хамарсан энтертэйнмент “Fashion Show”-г хийхээр ийнхүү бэлтгэлээ базаагаад байгаа юм.
Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх гэнэ. Үүнд, монгол нэхийг хамгийн сүүлийн үеийн технологоор хөнгөн болгон урласан “Snow 1, 2” коллекциуд багтаж байгаа бөгөөд “Paradise entertainment”-ын урлагийн тоглолтоор үзэгчдээ уйдаахгүй юм байна. Энэ өвлийн загварын ертөнц дэх тэсрэлтэд альтернатив дуучин Отгоо, “Нисванис”, “Люмино” хамтлагууд болон дуурийн гоцлол дуучин, гургалдайн хоолойт Ө.Уянга ая дуугаар өргөн циркийг үзүүлбэрийг тольдон “Forever fashion” үдэшлэгийн DJ Whale-ын хэмнэлд хөглөгдөх нь ээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ