"Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг. Энд тэндхийн бааранд хэт задгай байдлаар хувцаслан очиж, секси бүжиг бүжиж байгаа зургууд нь хэвлэлд дэлгэгдсэнээс хойш түүнийг “Шоучин бэр” гэх хоч дагаж эхэлсэн нь нууц биш.
Гэвч залуу хосын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Г.Золзаяаг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг буюу “Хархорин” захын боссын хүү Л.Цэгцбаатар гэгчтэй болзох болсноор жүжигчин Б.Тамираас салсан гэх бор шувуу олны дунд нисэв. Улмаар жүжигчин залуу охиноо өөр дээрээ авч, эхнэрээ үдсэн гэгддэг.
Жүжигчин бүсгүй “Маск” продакшнд харьяалагдах болсон төдийгүй хувийн амьдралынхаа болж бүтэхгүй бүхнийг мартаж, уран бүтээлээс өөр юунд ч анхаарал тавихгүй байхаар шийдсэн гэнэ лээ. Харин сүүлийн үед хувийн бизнес болох Zolo”s салоноо ажиллуулж, Хөтлөгч Нямбаяртай хамтран "Хайртай" онлайн буу халалт нэвтрүүлэг хөтлөж эхлээд байгаа аж. Тэрээр охиныхоо сайн ээж нь болж, хувийн амьдралдаа анхаарах болсон Золоог их даруу төлөв болж "хүмүүжсэн"-ийг олон хүн гайхах болсон гэнэ.
Ямартай ч олонд тэр бүр сайнаар хэлэгдээд байдаггүй жүжигчин бүсгүй маань хөдөлмөрч сайхан эмэгтэй, сайн ээж болсон нь олон хүнд таалагдаж буй нь лав. Тиймээс залуу хүн алдахыг алыг тэр гэхэв. Охиноо сайн хүн болгон өсгөж, урлагийн буянаар олдсон асар их хариуцлага бүхий нэр хүндээ өндөрт өргөж, олон сайхан бүтээлээр үзэгч олонтойгоо уулзахын ерөөлийг дэвшүүлье.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна