Төрийн алба төрлийнх болчихлоо. Төрийн албаар томчууд тоглож дууслаа. Төрийн албан хаагч мэргэшсэн байх ойлголт алга болчихжээ. Төрийн албан хаагчийн ажлын байр тогтвортой биш. Энэ мэт шүүмжлэл гарсаар улиг болж байна. Гэтэл үүн дээр нэмээд төрийн албанд ажиллах эрхийг төрсөн өдрийн бэлэг болгон чулууддаг тогтолцоотой болох нь бололтой.
Уг нь жаран нас гэдэг монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар бол тэтгэврийн нас. Бүүр тодорхой хэлбэл эрэгтэй хүн 60 настай эмэгтэй хүн 55 настай тэтгэвэрт гардаг. Хуулийн заалт ийм. Азтай хүний азарган тахай өндөглөдөг гэдэг. Насаараа дарга хийх заяанд төрчихсөн нь бий гэж өвөр зуураа ярилцагчид байдаг. Тэгвэл насаараа дарга хийгээд зогсохгүй тэтгэвэрт гарсан ч даргын албан тушаалаа үргэлжлүүлэн хийдэг жишиг тогтох нь ээ. Үүнийг эхлүүлж тэтгэврийн насныхныг төрд эргүүлэн ажлуулах замыг нь засах анхдагч хүнээр Ц.Шаравдорж тодрох нь.
Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа түүнийг Н.Энхбаярын намынхан шагнал урамшуулалд тодорхойлоод зогсохгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын сэнтийд залахаар зэхэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Ц.Шаравдорж Мэргэжлийн хяналтын дарга болно гэж ирээд өөрийгөө хэвлэлээр бичүүлээд эхэллээ гэж Хувьсгалт намын залуус цухалдаж байгаа сурагтай. Үнэхээр төрийн албанд тэтгэврийн насныхнаар тун удалгүй дүүрэх магадлалтай.
Экс ерөнхийлөгч өөрөө ч тэтгэврийн насанд хүрчихсэн эрхэм тун удахгүй төрийн албанд эргэн шургахаар яригдаж байгаа сураг байна. Намынхан нь гараа өргөөд дэмжсэн гэж байгаач өөр залуус бий гэж нам дотор нь шуугих хүмүүс бас байна. Хөгшин хүн тавилаа гэвэл туршлага гэдэг ганцхан үгээр л залуусын амыг таглаад байгаа учраас тэрүүхэн доороо эргэлдэж цухалдана. Төрийн албыг тун удахгүй төрсөн өдрийн бэлэг болгодог болох нь дээ.
Б.Анир
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна