Загварын ертөнцийн сайхан залуу


Загвар өмсөгч Д.Санжмятав буюу Санчигааг 2000 оны эхээр тайзнаас олонтаа харж байсан билээ. Тэрээр "Эра модель” агентлагаас жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг рекламын дүр төрх, шинэ загвар өмсөгч тодруулах “New face” уралдаан  2003 оны шилдэг оролцог болж байсан юм.

Мөн  тухайн үед залуус олон реклам, сурталчилгааны самбар дээрээс түүнийг харж үлгэр дууриал болж байсан юм. Тэрээр өдгөө дүрслэх урлагийн салбарт уран бүтээлээ хийн гэргий гурван хүүхдийн хамт нам жимхэн амьдарч байгаа юм.