“Хувьсал”-ын гүнж


“Хувьсал” продакшнд харьяалагдан уран бүтээлээ туурвих болсон жүжигчин Ганчимэг энэ удаад манай гэрэл зурагчны дуранд өртжээ. Тэрээр УДЭТ-аас гарч дэлгэцийн уран бүтээл дээр түлхүү ажиллах болсон. Тэр бүү хэл кино зохиол бичин тэр нь багагүй шүүмж ч дагуулаад амжсан. Өдгөө ганц бие ээж тэрээр “Хувьсал” продакшныхандаа бол гүнж хэвээрээ эрхэлсээр байдаг гэнэ.