25 дугаар суваг телевизийн “248 цаг” реалити шоунд оролцож буй жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, П.Шүүдэрцэцэг нар оролцож байгаа билээ. Залуу уран бүтээлчид хамгийн сүүлд “Бид 3-ын болзоо” УСК хамтдаа гол дүр бүтээж үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Хамтдаа нэг уран бүтээлд тоглож, хамтдаа реалити шоунд нэг баг болон оролцож байгаа тэд бодит байдал дээр тийм ч таарамжтай харьцаатай биш бололтой.
Энэхүү реалити шоуны нэгэн дугаар дээр залуус хоорондоо ширүүхэн маргалдаж жүжигчин П.Шүүдэрцэцэг уйлж байгаа харагдав. Ямартай ч уг бичлэгийг үзсэн үзэгчид П.Шүүдэрцэцэгийг “дэндүү хэрүүлч байна шүү охин минь” хэмээн хатуухан шүүмжлээд авав. Мөн жүжигчин О.Амгаланбаатар ч хамтран зүтгэгч П.Шүүдэрцэцэгийн байгаа байдлыг шулуухан хэлж “амбицлаад бай Шүүдрээ” гэсэн нь түүнд хүнд тусаж нулимас дууслуулав.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна