“Single Ladies” сүнснүүдийн хамт баярлав


“Single Ladies-2” кино багийнхан өнгөрсөн баасан гарагт “SS” клубд Сүнсний баярыг тэмдэглэн хөгжилдөв. Жүжигчин Ундармаа, Туяа, хөтлөгч Ууганаа нар сүнс, Зомби нарын дүрд хувиран үзэгчдийн дунд уралдаан зарлан ялагчийг шалгаруулан шагнасан юм. Ганц бие бүсгүйчүүд цагаан нөмрөг нөмрөн сүнс болсон бол харин жүжигчин Ууганаагийн хувьд чамгүй нүүр хувиргалтыг хийн чадварлагаар дүрээ нуусан байсан шүү.