Энэ оны 12 дугаар сарын 08-нд Нью-Йорк хотын “Плаза” зочид буудалд дотуур хувцасны Victoria’s Secret брэндийн шинэ цуглуулгын үзүүлбэр 20 дахь жилдээ болох юм. Уг шоуны бэлтгэл ажил өдгөө дуусах шатандаа орж байгаа аж. Удахгүй болох танилцуулгаараа сонирхогчдыг гижигдэхийн тулд тус брэндийн төлөөлөгчид сахиусан тэнгэрүүдийн өмсөж тайзан дээгүүр алхах зарим нэгэн хувцаснуудын загваруудыг үзүүлэхээр шийджээ.
Энэ жил үлгэрийн юм шиг мартагдашгүй загваруудыг толилуулах бололтой. Шоуны үдэш хөгжмийн зочдоор Рианна, Америкийн жүжигчин, дуучин Селена Гомес, Канадын дуучин Абель Тесфайе оролцоно. Энэ жил сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оржээ. Тус брэндийн супермоделиуд болох Лили Олдриж, Алессандра Амбросио, Адриана Лима, Бехати Принслу, Кэндис Свэйнпол нарын хамт тайзан дээр Катя Григорьева, Тэйлор Хилл, Эльза Хоск, Марта Хант, Моника Ягачак, Стелла Максвелл, Лэйс Рибейро, Сара Сампайо, Роми Стрийд, Ясмин Тукс нар гарна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна