Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан шоу тоглолтуудыг хийдэг “Mongolian Fashion Channel” энэ өвлийн ээлжит шоу тэсрэлтээ хийхээр товоо зарласан. Тэд ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “SNOW/2016 Fashion Show”-ыг “Crocus Event Hall”-д дэлгэхээр зэхээд байгаа юм байна. Өвлийн жаврыг танхимд сойн халуухан охид тайзнаа алхах энэхүү загварын хамгийн том шоунд алдарт “Victoria Secret”-ын сахиусан тэнгэр модель Alessandra Аmbrosio болон Италийн нэрт эрэгтэй загвар өмсөгч уригдан оролцох болсон гэнэ.
Дэлхийн моделийг дэргэдээсээ тольдох сайхан ч цагаа олоогүй сонголт байна гэж шүүүмжлэх хүн ч олон байлаа. Учир нь эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа энэ үед дотоодын моделиудаа дэмжих бус гадны модельд гар татахгүй байх нь хэр оновчтой санал байсан юм бол доо.
Сураг сонсох нь ээ, “Victoria Secret”-ын сахиусан тэнгэр модель Alessandra Аmbrosio чамгүй мөнгөөр тайзнаа алхдаг гэсэн шүү. Тэд загварын шоуг утгаар нь хийхээр зэхэж байгаа ч шийдэл л хэр оновчтой байсныг харах л үлдлээ дээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна