“Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг. Манай улс 2005 оноос өөрийн авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн билээ.

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп “Miss world 2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх “Miss World Mongolia 2015” тэмцээний ялагчаар Н.Ану тодорсон. Тэгвэл Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх их аянд гаргахад тэрбээр бэлэн болжээ.
Энэ тухайгаа "Монгол хүн бүр дэмжихийг хүсч байна. Энэ жилийн хувьд улс орон ард түмэн нь хэр их оролцгчоо дэмжиж байгааг харах бас нэгэн шалгуур нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Би Дэлхийн миссийн тэмцээнд өөрийн танилцуулга видеогоо сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн хийлээ. Мөн сайхан сэтгэлд хүмүүсийн хамтын хүчээр бүтээлээ. Бүгдэд нь баярлалаа" гэлээ.

Ингээд Н.Анугийн Дэлхийн миссийн тэмцээнд явуулж буй танилцуулга видеог хүргэе.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна