УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү твиттер хуудсандаа намын дарга Н.Энхбаярынхаа нэгэн зургийг нийтэлж шуугиан дэгдээснийг та бүхэн мэдэх буй за. Учир нь намын дарга Н.Энхбаярын нэг нас ч хүрээгүй жаахан хүүхэд тэврээд, хоёулаа МАХН-ын энгэрийн тэмдэгтэй цагаан пудволк өмссөн зурагийг тавьжээ. Улмаар тус зургандаа “Манай намын дарга хамгийн залуу гишүүнтэйгээ” гэсэн тайлбар бичжээ.
Чухамдаа энэ үйлдэл нь “улс төрийн намын тухай хууль”-иар иргэн хүн 18 нас хүрээд намын үнэмлэх авах учиртай. Түүнчлэн сонгуулийн элдэв сурталчилгаанд хүүхэд ашиглахгүй гэх заалтуудыг зөрчиж байгаа юм.
Тэгвэл мань эр өөрөө Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн хамт гэр бүлийн хөрөг мэт зураг татуулсан нь мөн л олны хэл амыг дагуулсаар байна. Үүнээс харахад ер нь МАХН-ын сонгуулийн шоу аль хэдийн эхэлчихсэн төдийгүй ээлжлэн нялх хүүхэд тэвэрцгээсэн зургаа дэлгэж арай л "ядмагхан" арга хэрэглээд байна уу даа гэх яриа олны дунд яригдах болсон гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна