Монголын киноны урлагийг шинэ түвшинд аваачсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо.
Тус кино фестивальд “Бодлын хулгайч” киноны продюсер, жүжигчин Б. Амарсайхан гэргийн хамт уригдаж, нээлтийн улаан хивсний ёслолд оролцлоо.
Нээлтийн ажиллагаанд Америкийн болон Азийн нэрт жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчид оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлж байна. Амараа хэд хэдэн ТВ, сэтгүүлд ярилцлага өгснөөс гадна “Бодлын хулгайч” киноны хоёр өдрийн бүх тасалбар дуусч, бусад орны бүтээлүүдээс хамгийн их борлуулалттай киногоор тодроод байгаа таатай мэдээг фестивалийг зохион байгуулагчид дуулгажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна