Кейт Миддилтон ханхүү нарын хамт хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцов


Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддилтон, ханхүү Харри нар өчигдөр Лондон хотноо хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцжээ. Тэд телевизийн алдарт цуврал хүүхэлдэйн кино “Shaun The Sheep”-ын хүрээнд зохиогдсон хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцон хүүхэд багачуудтай тоглоом тоглон, хонины баг өмсөн нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлсэн байна. Гүнж Кейт Миддилтоны энэ өдрийг гоёлдоо бэлхүүсээ барьсан урт цэнхэр даашинзыг сонгосон бол ханхүү нар ажил хэрэгч хослолоор гоёжээ.