Со Гавьяат ба хуримын гэрч бүсгүйчүүд ижилсэл


Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамыг хэн хүнгүй андахгүй. Тэгвэл тэрээр нэгэн хуримын арга хэмжээнд сүйт бүсгүйн гэрчээр оролцож байгаа бүсгүйчүүдийн хамт нэгэн эгнээнд зогссон нь олны нүдэнд содон туссан юм. Учир нь энэхүү хуримд Со гавьяат маань гэрч бүсгүйчүүдийн гоёлын даашинзтай дээлийн өнгөө хослуулан гоёсон нь санаандгүй таарав уу, эсвэл ижилсүүлэв үү. Ямартаа ч тэрээр найрын эздийн дэргэд биш бүсгүйчүүдийн дэргэд ийнхүү зогсон гэрэл зурагт багтжээ.