Аделийн “Hello” дууны клипийг 4 хоногт 62 сая хүн үзжээ


Дуучин Адель  удтал хүлээгдсэн “25” цомгийн эхний уран бүтээл “Hello” дууны клипээ өнгөрсөн дүрэв гарагт олны хүртээл болгосон юм. Олон нийтийн youtube сайтад тавигдсан түүний шинэ уран бүтээлийг анх тавигдсанаас хойш 4 хоногт 62 сая 800 мянган гаруй хүн үзжээ.

 

Адель Британийн нэгэн теле шоун дээр “25” цомгийнхоо “Hello” зохиомжийн хэсгээс үзэгчдэд танилцуулж байсан юм.

 

Тэрхүү танилцуулга нь хандалт өндөртэй байгаа учраас тэрээр  шүтэн бишрэгчдэдээ захидал бичин өөрийн Twitter, Facebook хуудаснаа тавьсан юм.

 

Адель энэхүү захидалдаа өөрийн хүүхэд ахуй цаг, мөрөөдөл, амьдралынхаа тухай мөн өөр олон зүйлээс бага зэрэг дурьдсан байна. Тэрээр “Миний хувьд 25 нас нь эргэлтийн цэг боллоо” хэмээн онцолжээ.