Вин Дийзелын охин тулааны урлагаар хичээллэж байна


Жүжигчин Вин Дийзелын долоон настай Ханиа Райли охин тулааны урлагт тун шамдаж байгаа гэнэ.

Түүнд Тулааны урлагийн аварга Ронда Роуси багшилж байгаа ажээ. Түүнийг ертөнцийн хамгийн “айхтар” эмэгтэй гэж нэрлэх нь ч бий.

 

Харин эцэг Вин Дийзелын хувьд охинтойгоо ирээдүйд болон одоо найзлах гэсэн хөвгүүдэд сануулга өгсөн байна.

Ямартай ч охин үрдээ санаа зовохгүй байж чадах болсон тухайгаа хэлээд, хэрэв охиныг нь дээрэлхэх гэсэн хөвгүүд өөрсдөө л эвгүй байдалд орно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.