Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг чадварлаг жүжигчин бол Б.Навчаа юм. Сүүлийн үед Навчаагүй кино ,реклам гэж байхгүй болчихоод байгаа нь үзэгчдэд нэг талдаа улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх болов. Өөрийн амьдралаас сэдэвлэн Ларьдма нэртэй киног найруулан үзэгчдэд хүргэж чамгүй сайн найруулагч гэдгээ ч баталж байсан. Мөрөөдлийн театраар овоглогдох болсон жүжигчин маань одоогоор "Том Толгойтын Романс" нэртэй инээдмийн кинонд дүр бүтээгээд тун завгүй байгаа хэдий ч хувийн амьдралаа цэгцэлж, цэцэглүүлж явна. Тэрээр болзоот залуутай болж дурлалынхаа төлөө тамхи, архинаас татгалзсан гэнэ.
Авъяаслаг бүсгүйг маань өөртөө дурлуулж муу зуршилаас нь хүртэл салгаж амжсан сүрхий залууг хэн болохыг одоогоор олон нийтэд цацаагүй байгаа ба тун удахгүй нэгэн сайхан гэр бүл бий болж аз жаргалтай амьдралаараа үлгэрлэнэ биз ээ. Амьдралынхаа төлөө асар их хүч хөдөлмөр чин сэтгэлээрээ ажиллаж өнөөдрийн энэ их амжилтанд хүрч чадсан мундаг бүсгүйдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна