Сарнайгийн гоёл


“Sweetymotion” хамтлагийнхан одоогоор хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан байгаа. Саяхан болсон нэгэн арга хэмжээнд тус хамтлагийн дуучин Ц.Сарнай, Сүндэрээ хоёр хамтдаа ирсэн байлаа. Харин Э.Ганболорын тухайд телевизийн салбарт хүч үзэн захирал хийж байгаа учраас зав чөлөө багатай байдаг бололтой. Түүнчлэн хамтлагийн продюссер Б.Чинбат “My Voice” шоуны шүүгчээр ажиллаж байгаа гээд тэд одоогоор хувийн ажлуудаа амжуулж яваа.

Бид энэ удаад дуучин Ц.Сарнайгийн гоёлыг тольдлоо. Тэрээр учиргүй гял цал гоёлыг чухалчлаад байдаггүй бөгөөд тайзнаас бусад үед энгийн дэгжин гоёлыг өнгө хослуулан гангардаг нэгэн билээ.