Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Монгол гэрээр нийтийн бие засах газар барьжээ


ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар үзэгдэх болжээ. Тодруулбал энэхүү нийтийн бие засах газар нь олон улсын хэмжээнд зохиогддог Монгол-Хятадын  үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд байрлаж байгаа аж.

Тус үзэсгэлэн худалдаа өчигдөр эхэлсэн бөгөөд БНХАУ, ОХУ зэрэг олон орны төлөөлөгчдөөс гадна манай улсаас 1000 гаруй хүмүүс оролцох мэдээ байгаа бөгөөд энэхүү монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар нь цаашид Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй юм.

 

Тэгвэл энэ үйлдэл нь хятадуудын монголчуудыг шоглож байгаа анхны үйлдэл биш юм. Учир нь хэдхэн жилийн өмнө хятадууд мөн л монгол гутлаар хогийн сав хийж, нийтийн эзэмшлийн газартаа байрлуулснаар, залуучуудын дунд асар их эсэргүүцлийг төрүүлж байсан билээ.