Дэгжин Дээгий


Хийл хөгжмийг уянгалуулж, үзэгчдийг асааж, бадраан басхүү уяраан уйлуулж яваа бүсгүй бол Ч.Дэлгэрцэцэг. Хөгжим, бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхлүүлсэн тэрээр АНУ-д боловсролоо дээшлүүлсэн тэрээр жилдээ нэг нижгэр тоглолт хийн үзэгчдийг байлдан дагуулдаг.

Тэрээр энэ удаад   “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат,  хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay нарын хамт  сонгогдон ажиллаж байгаа. Ням гараг бүрт  үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр уулзах дэгжин бүсгүйтэй бид киноны нээлт дээр таарсан юм.

Тэр хэзээд бусдаасаа дэгжин байдаг.  Энэ удаад ч бас дэгжин төрхөө гээсэнгүй.