Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Дашзэвэгийн Амарсайхан, Жигмэдийн Солонго нарын "Хамтдаа жаргая”, "Ханьсах заяа”, "Хосоор жаргалтай” гээд дуунуудыг өдгөө сонсдоггүй хүн ховор биз ээ. Оюутан ахуй цагаасаа хамтарч дуулсаар нэгэн гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн эрхэм хоёр маань өдгөө уран бүтээлдээ ханцуй шамлаад завгүй явна. Тэгвэл Ж.Солонго нь Увс аймгийн Хяргас суманд төрж, тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэсэн аж. Тиймээс нэгэн сэтгүүлч түүнээс "Танай Увс аймгийн Хяргас сумаас ямар ямар алдартай хүмүүс байна вэ” гэхэд тэрээр "За даа, Хяргасаас Х.Баянмөнх аварга бид хоёр л байх шив дээ” хэмээн хийрхэжээ. Ж.Солонгын хувьд олонд хүрсэн хэдэн дуу нөхрийнхөө хамт дуулсан байх. Энэ гавьяаг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ дуучин Ж.Солонго гэхээр ард олон "Аан тийм. Хяргас сумынх” гэж таних ойлголт бол байхгүй.
Тэр бол өдгөө түмний дунд танигдаж эхэлж байгаа дуучин. Харин Дархан аварга Х.Баянмөнх гэхээр шууд л Увсын Хяргас сум санаанд орж таарна. Тодруулбал, Х.Баянмөнх аварга зах хязгаарын Хяргас сумыг Монгол Улсад таниулсан хүн. Хагас зуун жил энэ сумын нэрийг наадмын дэвжээнээ цоллуулж ард түмний танил болгосон. Магадгүй, Х.Баянмөнх аварга энэ сумаас төрөөгүй бол Хяргас гэж төдийлөн мэдэх ч үгүй байж болно. Хяргас гэж нуур байдгийг л мэдэхээс сум байдгийг мэдэхгүй өнгөрч болох байлаа. Тухайлбал, Дарханы Хонгор сум гэж хэн ч мэдэхгүй байхад 2007 онд цианит натри алдагдан сумын төвийг хүн ам, газар шороотой нь хордууллаа хэмээн хэвлэл мэдээллээр хэдэн жил цацаад нэрд гарчихсан учраас л Дарханд сум гэж байдгийг мэдсэн байх.
Уг нь Ж.Солонго Соёлын дээд сургуулийг Хөгжмийн багшийн мэргэжлээр дүүргэж, боловсролын салбарт, цэцэрлэг, дунд сургууль, дээд сургууль гээд гурван шатанд багшилсан туршлагатай багш юм байна. Тэрээр ийн ярихдаа "Би ирээдүйгээ их өөдрөгөөр төсөөлдөг. Манай хүний хэлж байгаа шиг ард олондоо хүндлэгдсэн тийм уран бүтээлтэй болох. Хамгийн ойрын үеийн мөрөөдөл бол нийт монголчууддаа зориулж нэг сайхан бие даасан тоглолт хиймээр байна. Ойрын үеийн төлөвлөгөөнд байгаа ч хараахан хэзээ вэ гэдгээ одоогоор хэлж мэдэхгүй юм. Ямартай ч нэг сайхан тоглолт хийнэ дээ. Хамгийн гол нь бид хоёр энэ тоглолтоороо ард түмний дунд хэр хэмжээнд байгаагаа мэдрэх гэсэн юм. Д.Амарсайхан, Ж.Солонго гэдэг хүмүүс ард түмэндээ хэрхэн үнэлэгдэж, хаана яваагаа мэдэх нь чухал” хэмээсэн байна лээ
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна