Анхлан “Universe best songs” наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно. Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ.
Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ. Тус мюзикл энэ сарын 29-ны өдөр 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна. Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой юм байна. ,Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утаснаас авах боломжтой ба тасалбарыг оюутнуудад 30%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах ажээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна