Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддилтон өнгөрсөн тавдугаар сарын эхээр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Ханхүү бяцхан гүнжээ Шарлотте Элизабет Диана хэмээн нэрлэсэн юм. Дианаг төрүүлснээс хойш Кейт Миддилтон олны өмнө гараагүй байсан. Тэрбээр өчигдөр олны өмнө гарч, ард түмэнтэйгээ мэндчилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин тус улсад дөрвөн хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр Букингемийн ордонд зочилсон юм. Хатан хааны гэр бүл Си дарга болон түүний гэргий Пөн Ли Юанийг хүлээн авч, оройн зоог хамтдаа барьцгаажээ. Гүнж, Си даргатай тусдаа уулзаж, соёл, урлагийн асуудлаар өөрсдийн байр сууриа солилцсон байна.
Таван сарын дараа олны өмнө гарч буй гүнж Кейт улаан өнгийн даашинз өмсч, 1920 онд хатан хааны ээж Стратморе Росийн зүүдэг байсан “Энх цаг” гэх титмийг зүүжээ. Гүнж 2013 онд ханхүүг төрүүлсний дараа хатан хаан дээрх титмийг түүнд бэлэглэсэн юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна