Топын дайтай топ гэгддэг загвар өмсөгч Б. Шүрэнчимэг эх орондоо ирэлгүй нэлээд удсан. Гэр бүлийн амьдралаа төвхнүүлсэн тэрээр анх нүцгэн зургаараа олонд танигдсан нэгэн. Нөхөр гурван хүүхдийнхээ хамт ноднин жил Монголдоо иржээ.
Герман улсад нэлээн хэдэн жил ажиллаж амьдарч байсан тэрээр өдгөө гурван хүүхдийн ээж болоод байгаа. Их л зоригтой бүсгүй маань гурван хүүхэдтэй ч дахин нүцгэлэх санал тавибал татгалзахгүй хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан. 1998-2003 онд Монголын Дизайнеруудын Холбооны гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан тэрээр Монголынхоо загварын ертөнцөд эргэн орж цахиур хагалах гэнэ. Модель бүсгүй энэ жилийн Гоёл наадамд оролцсон бөгөөд одоогоор “Гоёо” компаний нүүр царайгаар ажиллаж байгаа сурагтай. Загвартаа эргэн ирсэн Шүрэнчимэгийг Монголчууд бараг л мартсан байх. Тэгэхээр дахин нүцгэлж танигдах нь уу, тайзнаа мэргэжлээрээ танигдах нь уу? Харах л үлдлээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна