Цагтаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд, саятан залуус, алдартнуудын очих дуртай, цагийг сайхан өнгөрүүлдэг зугаа цэнгэлийн ордон байсан Playboy-н харшид одоо хачин нам гүм ноёрхох болсон байна.
Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн ажил амжилтын гараа энэ харшаас эхэлдэг байсан төдийгүй харшийн эзэн Хью Хэфнэрт таалагдана гэдэг алтан аяганаас ус уухтай адил хувь заяа гэж үздэг байсан цаг саяхан.
Гэвч энэ бүхэн одоо өөрчлөгджээ.
Харшийн эзэн Хью Хэфнэр өдгөө 89 настай бөгөөд түүний оргил үе ч мөн “хөгширчээ”. Харшийн ноёрхол үеэ элээсэн гэдгийг Их Британийн загвар өмсөгч Карла Хове олонд дэлгэжээ.
Одоо харшид бүжингийн хувцастай халуухан залуухан бүсгүйчүүдээс илүү эмнэлгийн хувцастай сувилагч бүсгүйчүүд олноор байх болсон байна.
Хэфнэр нас өндөр гарсан тул өрөөнөөсөө ч гарахаа больж, бусдын дэмжлэгтэй явах болсон гэнэ.
Нэг үгээр цагтаа зугаа цэнгэл, шоуны өргөө болж, олны анхаарлыг төвд цаг ямагт байдаг байсан энэ газар хөгшчүүлийн асрах газраас өөрцгүй болжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна