“Мобиком” гэх компани хэрэглэгчиддээ олон урамшуулал вонус амладаг ч хааяа “молиго үмхүүлчихдаг” тал бий. Түүнчлэн
дараа төлбөрт дугаартай олон мянган үйлчлүүлэгчийнхээ төлбөр тооцоон дээр илүү төлбөр нэхэмжлэн “ажилчихдаг” тухай хэрэглэгчид гомдол мэдүүлсээр ирсэн. Тиймээс Монголын анхдагч үүрэн холбооны нэг “Мобиком”-оос татгалзах иргэд цөөнгүй болжээ.
Арга ч үгүй биз. Сар гаруй хугацаанд гадаад байсан нэгэн хэрэглэгч дугаараа огт ашиглаагүй атал сарын эцэст төлбөр нь урьдын адил гарсан байдаг. Энэ мэтчлэн олон зуун иргэд хохирч “Мобиком”-д шулуулдаг нь нууц биш.
Саяхан “Мобиком”-ын дугаар ашиглагч нэгэн оюутан залуу дугаараасаа татгалзаж байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, мөн бусад хэрэглэгчиддээ хандан “Мобиком”-оос татгазахыг уриаллаа.
Мобикомын 990-тэй дараа төлбөрт дугаар ашигладаг байсан залуугийн төлбөр хэтэрхий их гарч байгаа тухай бичжээ. Түүнчлэн “урамшуулал нь үнэн инээдтэй, жилд ганцхан удаа төрсөн өдрөөр 30 минут үнэгүй ярих эрх өгдөг... хаха” гэсэн байна.
Энэ мэтчлэн “Мобиком”-оос татгалзах иргэд их болжээ.
Ядарсан иргэдээ их шулвал иргэд ТАНААС татгалзалгүй яахав МОБИКОМОО. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй, юм үргэлж мөнх оргилдоо байдаггүй ээ гэж... Хэзээ нэгэн цагт түүний өрсөлдөгчид гарч ирдэг гэдэг. Тэд гарч ирэхдээ илүү шинийг эрэлхийлж хэрэглэгчиддээ олон янзын урамшууллаар бэлэг барьж үйлчлүүлэгчээ татна. Ингэснээр харамч нарийн, молигодогч компаниас иргэд татгалзаж эхэлнэ. Ингэсээр өрсөлдөгчиддөө аажим аажмаар бууж өгдөг гэж байгаа. Тухайлбал хэт өндөрлөгөөс доош унах их амархан. Яг л анх үйл ажиллагаагаа эхэлж байсан хүртлээ буурдаг жамтай аж. Ялангуяа их галзуурч, хэрэглэгчдээ гомдоовол хурдан хугацаанд доошоо унадаг гэнэ шүү.
Тэгэхээр та анхны үүрэн холбоонууды нэг ч гэлээ үргэлж мөнх оргилдоо байна гэж санаа юу. ТОМ ЭНДҮҮРЭЭРЭЙ гээд хэлчихье. Олон мянган иргэд Мобикомд итгэл хүлээлгэн хэрэглэгч нь байсаар ирсэн. Гэтэл хэрэглэгчиддээ барагтай бол шагнал урамшуулал олгодоггүй харамч, дээрээс шулаач ийм компаниас иргэд татгазахаас ч яахав дээ.
Энэ янзаараа хол явахгүй шүү МОБИКОМ минь...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна