Өгөрөгч 10 сарын 14нд Монгол бөхийн өргөөнөө дуучин Мөнгөншагайгийн "ГАНГАРАА" цомгийн нээлт болж өндөрлөсөн билээ. Тус цомгийн нээлтэнд урлаг соёлын нэрт дуучид, жүжигчид баяр хүргэхээр тал бүрээс хуран цугласан бөгөөд хүндэт зочидын нэг уран бүтээлийн дотны зөвлөгч ах МУГЖ Ч.Батэрдэнэ мөн Мөнгөншагайгийн эрхэм багш МУГЖ Эрдэнэбат нар байлаа. МУГЖ- өөрийн шавьдаа баяр хүргэж нэгэн том сурприз барьсан юм.
Юу вэ гэхээр олон жил өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн байж бүтээсэн уран бүтээлээ бүгдийг нь өөрийн хайрт шавь шавьдаа өвлүүлж өгсөн нь Мөнгөншагайд маш том хүндэтгэл нэр төрийн хэрэг боллоо.Мөнгөншагайгийн өөрийн уран бүтээл бүтэх цаг хугацаанд Гавъяат Бат-Эрдэний оролцоо багагүй байсан ба Гангараа дууны санаа болон Цомгийн нээлтийн үйл ажиллагааны санааг Гавъяат маань гаргаж дүүдээ зөвлөсний ачаар цомгийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Ийн дуучин залуу маань удахгүй болох өөрийн бие даасан анхны тоглолтоо хүлээх л үлдээд байна. Түүний бие даасан тоглолт энэ сарын 21ны 19:00 цагт болох гэнэ. Залуу уран бүтээлчдээ урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна