“Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн хэсэг болж, улс орноо сурталчлах боломж олдсонд мисс бүсгүй баяртай байгаа аж. Мөн А.Баярцэцэг олон нийтийн цахим сүлжээнд “Та бүхэн минь намайг дэмжээрэй. Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллүүдээ мэдээлж байх болно. Монгол улс минь мандан бадраг” хэмээжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна