Ламар Одом ухаангүй тав хонож байна


АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн од Ламар Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэндийн байдал нь тун хүнд байгаа талаар “Ройтерс” мэдээлжээ.

Хар тамхины төрөл бүхий зүйл хэрэглэж байсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан тэрээр энэ удаад давтан хэрэгт унах бололтой. Гэхдээ Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан орохгүй тав хонож буй юм байна.

 

Яаралтай дуудлагаар эмч нар түүний гэрт очиход хамар амаас нь хөөс сахарсан байдалтай олджээ. Эмч нар “Эмнэлэгт ухаан орохгүй удах нь амиа алдах шалтгаан болно” гэдгийг урьдчилан сануулж байгаа аж.

Хүмүүс АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн од байсан Ламар Одомын төлөө олноороо залбирч буй юм байна. Шүтэн бишрэгч нар нь түүний эмчлүүлж буй эмнэлгийн гадаа ухаан орохыг нь тэсэн ядан хүлээж суугаа ажээ.