Лондоны их сургуульд (University of London) цөмийн инженерийн мэргэжлээр суралцсан Мехран Кеше (Dr Mehran Keshe) гэгч иран хүн маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 17-нд дэлхийн баруун хэсэгт томоохон газар хөдлөлт болно гэсэн сануулгыг интернэтээр цацлаа.
Түүний хэлснээр баллаар хэмжих аргагүй хүчтэй газар хөдлөлт болох бөгөөд энэ сүйрлийн улмаас Хойд ба Өмнөд Америк дундуураа салж, асар хүчтэй цанами Мексикийн булан, Карибийн бүсийг арчиж, Хятад, Японд орж ирэх гэнэ. Энэ гамшгийн улмаас 40 сая хүн амь үрэгдэж мэднэ гэж тэрбээр бичсэн байв.
Ийм хачирхалтай, олон нийтийг айлгасан сануулга цацаад буй Мехран Кешег мэргэч төлөгч гэдгийг нь зарим цахим сайтад дурьджээ. Тэрбээр дээрх мэдээллийг тараасан үндэслэлээ дэлхийн хэмжээнд газар хөдлөлт нэмэгдэж байгаа, сүйрэл дагуулах Сан-Андреасын хагалбар зэрэгтэй холбон тайлбарласан бололтой.
Дашрамд тэмдэглэхэд, Голландын сейсмологч Фрэнк Хугербитс (Frank Hoogerbeets) мөн аравдугаар сарын 12-17-нд дэлхийн ямар нэгтээ найман баллын хүчтэй газар хөдлөлт болно гэж урьдчилсан сануулсан байна. Өнгөрсөн есдүгээр сард “улаан сарны” үзэгдэл ажиглагдсан дараа хэд хэдэн зөнч "Сансрын асар том биет Мексикийн буланд есдүгээр сарын 28-нд унана" гэж мэдэгдэж байсан ч тийм зүйл огт болоогүй билээ. Түүн шиг цөмийн физикч Кещег алдсан гэж найдъя.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна